Санхүүгийн програм хангамж

 

 

Санхүүгийн програм хангамж нь хийгдсэн технологийн хувьд хамгийн сүүлийн үеийн ололттой талуудыг тусгасан ба санхүүгийн бүх төрлийн тайланг таны хүссэн хугацаа хэлбэрээр гаргах ба сүлжээний болон локаль орчинд ажиллах боломжтой.Мөн бусад дэд програмуудтайгаа холбогдон ажиллана.

  Эмийн сангийн програм

ЭХНБайгууллага, эмийн сангуудад зориулагдсан систем
  Даатгалын програм
Даатгалын байгуууллагын үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар даатгалын төрөл зүйл, даатгалын ажилтнуудын тайлан ажлын төлөвлөгөө мэдээлэл харилцагч байгууллагуудын судалгаа, даатгалын үйл ажиллагааны харьцуулсан шинжилгээг гаргана.

  Харилцагчийн бүртгэл, ажил төлөвлөлт


Тухайн байгууллагын эсвэл тухайн ажилтны харилцагчдийг бүртгэх, харилцагчидтай харилцсан мэдээллээ бүртгэх, хайлт хийх, ажил төлөвлөх, түүнийгээ шалгах зэрэг үйлдлийг гүйцэтгэх чадвартай програм хангамж юм.

  Цалингын програм хангамж
Цалингийн систем нь хэрэглэгчийн хүсэлтээр зөвхөн тусдаа модул хэлбэрээр болон санхүүгийн програмтайгаа цуг ч ажиллаж чадна.

  Зар лавлахын програм

Бусад програмын хэд хэдэн алдааг сайжруулан гаргасан ба зарын үйлчилгээ, лавлахын үйлчилгээг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжтой ба маш олон давуу талуудтай
  Жуулчны бүртгэл, ваучерийн систем



Аялалуудыг бүртгэх, түүнээсээ хайлт хийх, аялал бүрт зарлага бичих, зарлагын бичилтийг санхүүгийн програмд шууд бичих зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

  Засварын газрын бүртгэлийн систем



Сэлбэгийн бүртгэлийн систем, түүнийгээ санхүүгийн програмд холбох боломжтой бөгөөд санхүүгийн системийн хувьд хийгдэх бүх үйлдлийг гүйцэтгэх боломжтой.

  Дэлгүүрийн бүртгэлийн систем

 

Бар код түүний бүртгэл, гүйлгээг POS оор хийх боломжтой ба санхүүгийн програм руугаа шууд холбогдон ажиллах боломжтой.

  Рестораны бүртгэлийн систем

Рестораны бүртгэлийн програм хангамж.Үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүний орц гарцын нормыг нарийн тооцоолсноор үнэ өртгийн бодитой тооцоолол хийгдэхээс гадна түүхий эд материалын зарцуулалтын тооцоог гаргана.

  Өртгийн програм хангамж

Энэхүү програм хангамж нь шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал зэргийг тооцоолон тухайн бүтээгдэхүүний хувьсах зардал, ахиуц хувь нэмэр, үйл ажиллагааны ашгийн тооцооллыг харах боломжийг танд олгоно

  Боловсон хүчний програм

Хүний нөөцийн албаны бүх үйл ажиллагааг хийж чадна. Хүссэн өөрчлөлтийг тусгах боломжтой

  Телевизийн зар, титрийн систем

Мэдээлэл сурталчилгаа, болон бусад мэдээллийг нэвтрүүлгийн дундуур буюу шууд дэлгэцэн дээр нь гаргах боломжийг олгоно.
  Сургалтын албаны програм Бүх шатны сургуулиудад зориулагдсан мэдээллийн систем

  Эмнэлгийн бүртгэлийн систем

Энэхүү програмаар эмнэлэг үйлчилгээний үйл ажиллагааг сүлжээний орчинд бүртгэснээр тухайн өвчтөнд зарцуулсан зардал, эмч эмнэлгийн ажилтны тайлан, ор хоногийн мэдээ, өвчлөлтийн түүх ангилал зэргийг харуулах боломжтой.

  Электрон оффис систем

 

Электрон байгууллагын иж бүрэн програм хангамж

  Цагийн бүртгэлийн систем Аж ахуй нэгж байгууллагуудын цаг бүртгэлийн систем
Эдгээрээс гадна бүх төрлийн мэдээллийн системд тохирсон програм хангамжийг захиалгаар гүйцэтгэх чадвартай.
Бидэнд хандвал бид таны програм хангамжийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж өгнө .